Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 4 сард ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Агаарын дундаж температур энэ сард Тариат, Хангай, Цахир, ӨндөрУлаан, Чулуут, Булган сумдын нутгаар 0,4 - 3,2 градус, бусад сумдын нутгаар 4,1-6,3 градус дулаан байв. Олон жилийн дундажтай харьцуулахад Төвшрүүлэх, Хангай сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 2,5-5,9 градус дулаан байлаа.Агаарт өдөртөө Цахир, Хангай, Хайрхан, Булган, Тариат, Чулуут сумдын нутгаар 18,0 -22,0 градус, бусад сумдын нутгаар 23,0 – 26,0 градус дулаан байв. Агаарт шөнөдөө 11,0 – 17,0 градус хүйтэн байв. Агаарт 30 градусаас дээш дулаарсан өдөр ажиглагдаагүй байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ сард Тариат, Цахир, ӨндөрУлаан , Булган, Жаргалант сумдын нутгаар 3,0-5,0 градус , бусад сумдын нутгаар 7,0-12,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө Тариат, Жаргалант, ӨндөрУлаан, Өлзийт, Хотонт, Хайрхан, Цэцэрлэг, Чулуут сумдын нутгаар 42,0 -48,0 градус, бусад сумдын нутгаар 49,0 – 54,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр 40 градусаас дээш дулаарсан өдөр Чулуут, Хайрхан, Хотонт, ӨндөрУлаан, Өгийнуур 3-5 өдөр, бусад сумдын нутгаар 6-10 өдөр ажиглагдсан байна.хөрсний гадарга дээр шөнөдөө Хашаат, Батцэнгэл, Хайрхан сумдын нутгаар 13,0 градус, бусад сумдын нутгаар 16,0-22,0 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Энэ сард 5-15 удаа хур тунадас орж, 1,2- 36,3мм тунадас унасан байна. Хамгийн их тунадас Булган сумын нутгаар 36,3 мм, хамгийн бага тунадас Хайрхан сумын нутгаар 1,2 мм унасан байна. Олон жилийн дундажтай харьцуулахад Тариат, Төвшрүүлэх, Жаргалант, Хангай, Хотонт, Чулуут, сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим , Эрдэнэбулган, Булган, Цахир сумдын нутгаар олон жилийн дунджаас их, бусад нутгаар олон жилийн дундажаас бага хур тунадас орсон байна.
Салхи: Энэ сард аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 12 -24 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэбулган, Эрдэнэмандал,Төвшрүүлэх сумын нутгаар секундэт 16 -24 метр , бусад сумдын нутгаар 10- 14 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Тариат, Өлзийт сумдын нутгаар 17-22 өдөр, бусад сумын нутгаар 2-10 өдөр ажиглагдсан байв.
Ургамал бүрхүүл:Энэ сарын мэдээгээр аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал 50 гаруй хувь нь дунд, 40 гаруй хувь муу байна. Ургамлын өндөр 1 - 4 см байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, мал нэмэгдэл тэжээл өгөх, бод, бог мал төллөх, ямаа самнах зэрэг ажлууд явагдаж байна.Малын усан хангамж Хангай, Цахир, Өлзийт, ӨндөрУлаан, Хашаат ,Өгийнуур, Эрдэнэбулган сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд байна. Энэ сард салхи шуурга ихтэй байсан нь мал төллөлт , малын бэлчээрлэлт, хаваржилтанд таагүй нөлөөлж, ус цаг уур орчны шинжилгээний төвийн хөдөө аж ахуйн цаг уурын салбарт ирсэн мэдээгээр / зөвхөн 4-р сард/ 20044 толгой мал хорогдсон байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа